431.000$ оо ганц хоромын дотор алдав

431.000$ оо ганц хоромын дотор алдав

431.000$ оо ганц хоромын дотор алдав

📰 X хэрэглэгч хуурамч апп татсаны улмаас 5.9 BTC ($431,000)-аа алдлаа


⚠️ Крипто хэрэглэгчдэд дахин анхааруулга болов

X платформ дээрх нэгэн хэрэглэгч 5.9 Bitcoin (ойролцоогоор $431,000)-ийн хадгаламжаа хуурамч аппликейшнээс болж бүрэн алдсан тухай мэдээлэл гарлаа.

Тухайн хэрэглэгч “G love” нэртэй бөгөөд Mac App Store-оос татсан хуурамч Ledger wallet апп дээр private key-ээ оруулснаар бүх хөрөнгө нь хэдхэн минутын дотор алдагдсан байна.


💬 Хохирогчийн мэдэгдэл

“Шинэ Mac төхөөрөмж дээрээ тохируулж байтал хэдхэн минутын дараа миний Bitcoin бүгд алга болсон” гэж тэр хэлжээ.


🕵️‍♂️ Хэрхэн ийм халдлага явагддаг вэ?

Ийм төрлийн халдлага нь ихэвчлэн:

  • Хуурамч апп (fake wallet)
  • Фишинг интерфэйс
  • Private key / seed phrase хулгайлах зэрэг аргаар явагддаг.

Private key-ээ нэг удаа оруулмагц халдагчид тухайн wallet-ийг бүрэн хянах боломжтой болдог.


🚨 Хамгийн чухал анхааруулга

  • Private key / seed phrase-ээ хэзээ ч апп-д шууд бүү оруул
  • Зөвхөн албан ёсны эх сурвалжаас татах
  • App Store-д байгаа бүх апп аюулгүй гэсэн үг биш